Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртсэн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцож, баяр хүргэв.
Монгол Улсын гавьяат хуульч Д.Майсүрэн нь 1975 онд Төмөр зам дахь цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, төлөөлөгч, эрэн сурвалжлах хэлтсийн төлөөлөгч, эрүүгийн хэргийг илрүүлэх хэлтсийн ахлах төлөөлөгч, тасаг, хэлтэс, Шуурхай албаны удирдлагын төвийн даргаар цагдаагийн байгууллагад 35 жил тасралтгүй ажилласан эрхэм үйлстэн юм.
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэн Танд “Монгол Улсын гавьяат хуульч” цол, тэмдгээр энгэрээ мялаасанд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







