Dark Light
Нийгэм | 2026-05-05

АПП ДОТОР “КАЗИНО” АЖИЛЛУУЛЖ БАЙСАН 23 ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Цахим орчин ашиглаж Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчиллаа.
 
Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин комьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч битүүмжиллээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э”-г илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоож, уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажилуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон.
 
Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус битүүмжлээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10