Dark Light
Нийгэм | 2026-05-06

УХААН АЛДСАН ИРГЭНД АВТОБУСНЫ ЖОЛООЧ АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг танилцуулж байна. Үүнд:

Талархал: Иргэн Б.Мөнхзул: 2026.04.28-ны орой Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-048 гарааш дугаартай жолоочид баярлалаа. Сүүлийн буултын жолооч нар зорчигч хүлээгээд эсвэл цагаа хүлээгээд ч юм уу удаан яваад байдаг. Энэ жолооч дамжин суух автобус хөдлөхөөс нь өмнө шуурхай хүргэж өгсөнд баярлалаа.

Талархал: Ч:38 (Ханын материал комбинат-Хайлаастын шинэ эцэс) чиглэлийн 5-235 гарааш дугаартай автобусанд утсаа гээсэн байсан ч азаар маш сайхан сэтгэлтэй жолоочтой таарлаа. “Сутайн буянт” ХХК-ийн Э.Сүхбат жолооч миний утсыг олж, надад буцааж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Өнөө үед ийм үнэнч, хүнлэг, тусархаг хүмүүс байгаад үнэхээр сэтгэл хөдөлж, бахархах сэтгэл төрлөө. Танд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал хүсье! Сайн үйлс бүхэн тань үргэлж дэлгэрч явах болтугай.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мишээл: М:1 (5 Шар-Офицеруудын ордон)   чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-175 гарааш дугаартай автобусны жолооч Б.Ганбат хүүгийн минь мартаад буусан гар утсыг түргэн, шуурхай олж өгсөнд баярлалаа.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Лувсандорж: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-075 гарааш дугаартай автобусны жолооч Т.Хүрэлбаатар автобусанд хүн татаж унаад ухаан алдсан байхад жолооч хүйтэн жин тавьж, анхны тусламж үзүүлэн, сэхээ оруулсанд маш их баярлалаа.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бурмаа: Ч:57 (Улаанчулуут- МУИС) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-081 гарааш дугаартай автобусны жолооч М.Төмөрхуяг гээсэн зүйлийг минь олж хүлээлгэн өгсөнд баярлалаа.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Б.Билэгжаргал: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр нь эелдэг зан харилцаатай маш сайхан сэтгэгдэл өндөр үйлчлүүлээд буулаа.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Х:6 (Өлзийт хороолол-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байгаа 15-036 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Н.Минжиймаа: Ч:54 (Яармаг-Баянхошуу эцэс) чиглэлд явж байгаа 13-289 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Тулга: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байгаа 13-384 гарааш дугаартай автобусны жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү. "Жанцан дэлгүүр" зогсоолоос бага насны хүүхэд аваагүй явсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнх-алдар: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-189 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Удаан яваад байна гэж хэлэхэд хүлээж аваагүй хэл амаар доромжилсон.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Ганболд: Ч:49 (34-р байр-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байгаа 5-255 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Чиглэл асуухад явахгүй гэж худлаа хэлсэн.

Шийдвэрлэлт: Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу дээрх жолооч нарыг зан харилцааны сургалтад хамруулахаар болсон.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Эрдэнэсолонго: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 1-166 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобусны зогсоол өнгөрч зогсохоор нь шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Золжаргал: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байгаа 13-114 гарааш дугаартай автобусны жолооч Жемийн буудал дээр буух гэхэд элдэв үгээр хэлж, “Таван богд” автобусны зогсоол дээр ирээд та нарт үйлчлэх албагүй гээд зорчигч нарыг буулгасан.

Шийдвэрлэлт: Жолооч Ц.Х-т гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.Баттулга: 11-108 гарааш дугаартай автобусанд 10-р хорооллоос суугаад Бумбатын рашаан дээр буусан. Жолоочид шаардлага тавихад бууж ирээд зодсон.

Шийдвэрлэлт: Жолооч Б.Г-д гаргасан гомдлыг танилцуулсан. Гомдол гаргасан иргэн согтуу, төлбөр төлөөгүй гэсэн.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баярсайхан: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа 2-170 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолооч Д.Ж-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10