Dark Light
Нийгэм | 2026-05-06

СЭЛЭНГИЙН ОРХОНТУУЛД 4.0 ММ БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05-р сарын 05-ны 08 цагаас 05-р сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр Сүхбаатарын Асгатад 2.0 см, Хэнтийн Дарханд 1.0 см цас тогтсон байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-4.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Орхонтуулд 4.0 мм, Баян-Өндөрт 2.3 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм бороо, нойтон цас орсон байна
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-14 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3…+9 градус, говийн бүс нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +10...+16 градус дулаан байв.
 
Хамгийн бага температур: Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+10 градус, бусад нутгаар -2…+4 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 14-16 метр түр зуур секундэд 21 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурсан. Төв аймгийн Эрдэнэсантад секундэд 24 метр түр зуур секундэд 25 метр хүрсэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх өдрөөсөө 9 градусаар хүйтэрч +10...+11 градус дулаан, өнгөрсөн шөнө -2…-5 градус хүйтэн хоносон байна.
 
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
 
2026 оны 05 дугаар сарын 05-ны байдлаар:
 
Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Үүнд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар нэн их хуурайшилттай байна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг их хуурайшилттай байна.
 
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10