Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл аймаг, нийслэл, харьяа байгууллагын удирдлагуудтай уулзан, мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Мал эмнэлгийн салбарын 2026, 2027 оны төлөвлөгөөнд Мал, амьтны өвчний гаралт тархалтыг бууруулж, халдварт өвчнөөр тайван байдлыг баталгаажуулах, мал эмнэлгийн лабораторийн орчин үеийн оношилгоо, шинжилгээний дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, оношилгооны чадавхыг сайжруулах, эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай малын эм, биобэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанууд тусгагдсан байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар, шүлхий өвчний гаралт, тархалтыг зогсоох, хяналтад авах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг дэмжихэд Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх чиглэлээр гарах өмнөх оны төсвийн өрийг үе шаттайгаар барагдуулах, 2026 оны зардлыг бууруулахад бүх талын арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.
АДМИН







Нийгэм







