Dark Light
Нийгэм | 2026-05-06

ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан байдаг. 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Үүнд: 
 
  1. Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  2. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  3. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  4. Сүүлийн 5 жил шүүгчээр ажиллаагүй;
  5. Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  6. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсвэл цахим шуудангаар /PDF болон Word форматаар/ хүлээн авна. 
  1. Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт / “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж, гарын үсэг зурсан байх/;
  2. Төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
  5. Эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  6. Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;   
  7. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
  8. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  9. Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
 
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
Цахим шуудан: bayarsaikhanb@parliament.mn

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10