Dark Light
Нийгэм | 2026-05-06

АВСТРАЛИ УЛСЫН XCALIBUR КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Австрали Улсын “Икскалибур Авэйшн Австралиа” ХХК-ийн Бизнесийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Виктор Гонзалес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын уул уурхайн салбарын эдийн засаг дахь нөлөө, хөгжлийн бодлогын баримт бичигт туссан уул уурхайн салбарын бодлогын талаар танилцуулж, агаарын геофизикийн судалгааны ач холбогдол, хэрхэн хамтран ажиллах боломж, арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, хайгуулын лицензийн тоог нэмэгдүүлэх, хайгуулын ажлын гүйцэтгэлийг сайжруулж, ордуудын ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг өргөжүүлэхээр ажиллаж байна. 

Энэ хүрээнд агаарын геофизикийн судалгааг нэмэгдүүлснээр ашигт малтмалын нөөцийн боломжийг богино хугацаанд үр дүнтэй тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл бүрдсэнээр уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн суурийг тэлэх ач холбогдолтой юм.

“Икскалибур Авэйшн Австралиа” ХХК нь агаарын геофизик, зураглалын салбарын дэлхийд тэргүүлэгч бөгөөд байгалийн нөөц, геологийн бүтэц, байгаль орчны мэдээллийг өндөр нарийвчлалтайгаар цуглуулж, өгөгдлийг боловсруулж дүн шинжилгээ хийх цогц шийдлийг санал болгодог компани юм. 

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс судалгааны ажлын цар хүрээ, байршлыг тодорхойлох, санхүүжилтийн боломжит хэлбэрийг судлах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10