Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ. Тодруулбал: Энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд бага насны хүүхдийг ганцаар явж байхад нь үл таних эрэгтэй хүн орцонд оруулж iphone 12 загварын гар утсыг нь дээрэмдсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг шөнө оройн цагаар ганцаар нь явуулахгүй байх гэрийн ойр орчимд ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой тул орц гарц гудамж талбайгаар заавал харгалзах хүнтэй зорчуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм






