Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.
- Б.А нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “дроп” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Д.Б нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Б-г гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Г.Ч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2026 оны 2 дугаар сарын 03-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шавар гэх нэршилтэй... грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Ч-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
- Н.Х нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, ... грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Г.Д нь 2025 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ... мл шингэн бодис, мөн ... грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Иргэн танд:
Сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгоно.
Энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх тул Эрүүгийн хуульд сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН







Нийгэм






