УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзлаа.
С.Бямбацогт: Өнөөдөр манай улсад 578 ББСБ байна. 5867 байгууллага санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ижил төстэй улс орнуудтай харьцуулахад даруй 10-аас 100 дахин олон байна гэсэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл манайд өндөр хүүгээр хүүлж их ашиг олох боломж байгаа учраас борооны дараах мөөг шиг ийм олон зээл санхүүгийн байгууллага үүссэн байх талтай.
Тиймээс СЗХ-ны удирдлагад:
- Иргэд аж ахуйн нэгжид яавал бага хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг болох
- Хуулиас давсан журмуудаа цөөлж цэгцлэх
- Сарын 5%, жилийн 60% хүүтэй аппликейшний зээлийн хүүг бууруулах
- Эрсдэл учирсан үед даатгалын нөхөр төлбөр төлөхөөс зайлсхийж хойш суудаг даатгалын компаниудад хатуу хариуцлага тооцдог болох чиглэлээр 7 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Даатгалын компаниуд давуу, иргэд дутуу эрхтэй байж таарахгүй. Хүүгийн дарамт, хүнд суртлын хүлээснээс иргэдээ чөлөөлөх нь төрийн үүрэг" гэлээ.
АДМИН







Нийгэм






