Dark Light
Нийгэм | 2026-05-07

МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа дэлхийн 9 орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээн 05 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд АНУ-ын Хавайн Оаху аралд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур есөн орны цэргийн алба хаагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг туулсан бөгөөд 05 дугаар сарын 6-ны энэ өдөр аваргуудыг зарлалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарсан баяртай мэдээг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын цахим хуудаснаа онцолсон юм.
Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагч"-аар мөн тодорлоо.
Монгол Улсаас сургагч ахлагч А.Мөнгөншагай (336), ахлах ахлагч В.Балдорж (167), ахлах ахлагч Л.Баатар (123), ахлах ахлагч Г.Багабанди (123), ахлах ахлагч Ц.Зоригт (186), ахлагч М.Гандаваа (119) нарын зургаан шилдэг ахлагч ийнхүү эх орныхоо нэрийг АНУ-д мандууллаа. Тэмцээн зохион байгуулагчид шагнал гардуулах үеэр монголчуудын төрөлхийн дайчин чанарыг онцлон дурдаж, монгол цэргүүдийн багийн ажиллагаа хамгийн супер байсныг цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж | Хуурай замын цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10