Dark Light
Нийгэм | 2026-05-07

ХҮҮХЭД ӨРТӨЖ ХОХИРСОН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 3 БҮРТГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хоногийн хугацаанд хүүхэд өртөж хохирсон зам тээврийн осол 3 бүртгэгдлээ. 
Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирох эрсдэлтэй байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Эх сурвалж | Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10