Dark Light
Нийгэм | 2026-05-07

ӨДӨРТ 4 ТОНН ӨРГӨСТ ХЭМХ, 2 ТОНН УЛААН ЛООЛЬ НИЙЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэ хүрээнд 2023-2025 онд өвлийн хүлэмжийн аж ахуй шинээр байгуулах чиглэлээр нийт 36 иргэн, аж ахуй нэгжид 20,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд өвлийн хүлэмжийн тариалалт 5,7 га талбайгаар нэмэгдээд байна.

“Төгс ургац” ХХК нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгож буй хүүгийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын зээл болон ХААН банкны ногоон зээлд тус тус хамрагдаж, Улаанбаатар хотод Голланд загварын 4 га талбай бүхий бүрэн автомат өвлийн шилэн хүлэмжийг барьж ашиглалтад оруулжээ. 

Тус хүлэмж нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд одоогоор өдөрт 4 тонн өргөст хэмх, 2 тонн улаан лоолийг хураан авч Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10