Dark Light
Нийгэм | 2026-05-08

Д.НЯМХҮҮ, Д.БАРХҮҮ НАРЫГ ЦАГААТГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Бархүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон. Харин Д.Бархүү тус аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10