Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багт "Ачааны автомашины дугуй шатаж байна" гэсэн дуудлагыг 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:42 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд 101 тонн нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Beiben North Benz ND4100” зүтгүүрийн автомашины чиргүүлийн 8 дугуй шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм







