Dark Light
Нийгэм | 2026-05-08

“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ СУЛ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилт нийслэлийн хэмжээнд хангалтгүй байгаатай холбоотойгоор холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, бодит нөхцөл байдлыг танилцуулан, нэгдсэн мэдээлэл өгч, сургалт хийж, үүрэг чиглэл өглөө.
Засгийн газрын 127 дугаар тогтоолоор нийслэлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг Зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр дамжуулан олгохоор зохицуулсан. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган, шийдвэрлэлтийн мэдээллийг Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахимаар хүргэхийг аймаг, дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон.
Гэвч тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бизнес эрхлэгчдээс ирүүлсэн 93 хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээлэл тодорхойгүй, тайлан мэдээлэл шаардлага хангахгүй, эргэх холбоо сул байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас онцоллоо.
Улмаар нийслэлийн 9 дүүрэгт “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилт сул байгааг дурдан, системийн уялдаа холбоог сайжруулж, зөв зохион байгуулалттай ажиллахыг үүрэг болголоо.
Мөн “Зөвшөөрлийн тухай” хуульд тусгагдаагүй зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоох, бизнес эрхлэгчдээс шаарддаг шат дамжлагыг байгууллага дотроо шийдвэрлэх, эргэх холбоотой ажиллах, Төрийн үйлчилгээний нэгдсэн системд тайлагнаж ажиллах чиглэл өгсөн юм.
Үүний зэрэгцээ Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэргэжилтнүүд дүүргүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад системийн сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10