Dark Light
Нийгэм | 2026-05-08

МОНГОЛ ОФИЦЕР ГЕРМАНЫ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙГ ХҮРТЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол цэргүүд АНУ-д зохион байгуулагдсан бэлэн байдал, бэлтгэлжилтийг сорьсон олон улсын тэмцээнд дэд байрт шалгарсан мэдээтэй зэрэгцэн өөр нэг монгол офицер АНУ-д холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцаж буй хугацаандаа ХБНГУ-ын цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзлыг хангасан байна.
ХБНГУ-ын Зэвсэгт хүчин нь АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэнцэж чадсан нь хүрэл, мөнгө, алтан тэмдэг хүртдэг байна.
Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер ахлах дэслэгч С.Лхагвасүрэн энэхүү болзлыг хангаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний мэргэжлийн зэргийг энгэртээ гялалзуулж чадсан байна.
Мэргэжлийн зэргийг эрүүл мэндийн анхан шатны сургалт, усан сэлэлт, биеийн тамир, буудлага, маршийн даалгавруудыг гүйцэтгэж чадсан нь шигшигдэж хүртэх бөгөөд дэлхийн орнуудаас Монгол Улсын офицер цор ганцаар үлдэж, АНУ-ын цөөхөн хэдэн алба хаагчдын хамтаар энэхүү үнэ хүндтэй зэргийг гардсан гэнэ.

Эх сурвалж | Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10