Dark Light
Нийгэм | 2026-05-08

ЗАЙСАН ОРЧИМД ХОЁР БАЙРШИЛД НИЙТ 1.9 КМ АВТО ЗАМ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барихаар төлөвлөж байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир "Тус замын эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал хүртэл үргэлжлэн Ар Зайсангийн гудамжтай холбогдох 0.8 км урт авто зам барина. Уг замыг 6 метрийн зорчих хэсэгтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, мөн гэрэлтүүлэгтэйгээр барина. Гүйцэтгэгчээр нийслэлийн Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна.  Энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10