НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх штабын офицерууд болон бусад бүрэлдэхүүн жанжин тугт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С. Ганбямба тэргүүтэй ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар болон үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгээрэй хэмээн захилаа.
|
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|
АДМИН






Нийгэм







