Dark Light
Нийгэм | 2026-05-08

“НОГООН ХЭРЭМ” БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу “Ногоон хэрэм” байгуулах ажлыг эхлүүллээ.
Төслийн хүрээнд говийн эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай хайлаас, заг, жигд, сухай зэрэг модлог ургамлыг тарьж, хөрсний үржил шимийг сайжруулах, бичил биетний бордоо ашиглан ойжуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Эхний шатанд хөрсний дээж авч шинжилгээ хийх, хөрс бордооны бэлтгэл хангах, дөрвөлжин хэлбэрийн хамгаалалтын хаалт бүхий талбай бэлтгэх ажлуудыг гүйцэтгэж, модны суулгац тариалалтыг эхлүүлээд байна. 
Энэхүү хамтарсан төсөл нь төмөр зам орчмын экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10