Dark Light
Нийгэм | 2026-05-08

ЭТТ: 2026 ОНЫ БИРЖИЙН БОРЛУУЛАЛТ 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Компани зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан борлуулалтын уян хатан бодлого хэрэгжүүлж, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулснаар 2026 онд нүүрсний экспорт болон борлуулалтын үзүүлэлт тогтмол өсөлтөө хадгалж байна.
2026 он гарснаар нийт 132 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 610.3 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн борлуулалтыг хийлээ. Олборлолт, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг зузаатгах, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10