Dark Light
Нийгэм | 2026-05-08

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАЛТ НЭМЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын 2026 оны 4 дүгээр сарын дүнгийн талаар цахим хурал зохион байгууллаа.
Хуралд Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, орлого, хамралтын хэлтсийн дарга нар, холбогдох байцаагч, мэргэжилтнүүд нийт 68 хүн оролцлоо.
2026 оны 4 дүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 1,766.7 тэрбум төгрөг оруулахаас 1,873.2 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөө 106.5 тэрбум төгрөгөөр давж 106 хувиар биелсэн дүнтэй гарлаа.
Шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелэхэд нийгмийн даатгалын хамралтын үзүүлэлтүүдийн өсөлт тодорхой нөлөө үзүүлсэн байна.
Тухайлбал, нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 59,124 болж өмнөх оны мөн үеэс 979-өөр, албан журмын даатгуулагчийн тоо 935,986 болж 18,982-оор, сайн дурын даатгуулагчийн тоо 135,021 болж 28,638-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна. Цахим хурлаар цаашид хамралтыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, холбогдох чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10