Монгол Улсад хийгдсэн хантавирусийн судалгааны үр дүнгээс хүргэж байна.
ЗӨСҮТ болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрсэн байна.
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээгээр хантавирусийн эсрэг бие (IgG) тодорхойлогдсон нь уг халдварын эрсдэлийг судлан тандалт хийх шаардлагатайг харуулж байна.

|
Эх сурвалж
| Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
|
АДМИН







Нийгэм






