Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад өдөртөө дулаарч, салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.
2026 оны 05-р сарын 08-ны 20 цагаас 05-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +13...+18 градус, бусад нутгаар +2...+7 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
2026 оны 05-р сарын 10-наас 2026 оны 05-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дулаарч шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +5...+10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм






