Dark Light
Нийгэм | 2026-05-08

НУМ: ТАНЫ ОЮУН УХААН СОНОР СОРГОГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 2026 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хайр сэтгэлийн ямарваа нэгэн асуудалд орооцолдохгүй байхыг хичээ. Өнөөдөр та хайртай хүнээ баярлуулахаар эсвэл гайхшируулахаар зүйл хий. Хайрын харилцаа холбоонд туйлын болгоомжтой ханд. Ганц бие хүмүүсийн хувьд орчин тойрны үйл явдлууд урьдчилан тааварлах боломжгүй мэт хөл толгой нь мэдэгдэхгүй санагдана. Энэ байдал чинь таны сэтгэл санаанд таагүй нөлөөлнө. Та энгийн бус байдлаар бусдыг шокт оруулж ч болно. 

Үхэр: Таны илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Энэ өдөр таны нэр хүнд өсөх тул бүх зүйл нааштай байна. Гэхдээ та нэг бол хайртай дотнын хүмүүсээ, үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. Энэ хоёр сонголт таныг ацан шалаанд оруулах байх. Гэхдээ үүнээс та цэвэрхэн мултрах аргаа олно. Өөрийн давуу талыг сайн ашигла. Мөн хүлээцтэй байхад хэцүү байсан ч бага зэрэг дүр эсгэхээс бүү татгалз. 

Ихэр: Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд сэтгэл зүйгээ бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө завгүй байлгах нь явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Харин ганц бие хүмүүс хуурмаг хандлага эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.

Мэлхий: Гэр бүл, үр хүүхдийн асуудал хувийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах байдлыг бий болгоно. Аль хэдийн эхэлсэн ажлаа дуусгаад хувийн ажлаа эмхлэх нь зүйтэй. Гэртээ өнжих бол цэвэрлэгээ хийснээр амьдарч буй орчноо цэвэр сайхан болгох боломжтой болно. Архи дарс, дахин боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн бус гаралтай хоол хүнснээс татгалз. Шинэ хайртай учирч халамж энхрийллийг мэдэрнэ. Найз нөхдөдөө сэтгэлээ нээхээс бүү ай. 

Арслан: Амралтын өдрүүдээр аялалд гарахад бэлд. Энгийн байдлаас ангижирч сонирхолтой амьдар. Нэгэн хэвийн ажлаа түр азнаад өөр юм хий. Сэтгэл санааг тань сэргээнэ. Бусадтай чөлөөтэй, эелдэг харьцах нь туйлын чухал. Хэрвээ найз чинь танд нууцаа дэлгэвэл түүнийг нь удаан хугацааны турш хадгалаарай. Итгэж найддаг хүмүүсийнхээ үгийг сонс. Таны нууцлагдмал, хөндий байдал харилцаанд хүндрэлийг үүсгэнэ. Алдаагаа засвал хайр дурлалын харилцаа тайван сайхан байх бололтой. 

Охин: Өнөөдөр тэсвэр тэвчээр, шаргуу зан өндөр байна. Эрч хүч ил гарч, эрүүл саруул ухааныг тань чиглүүлэхэд тусалж, зөв чиглэл рүү явуулна. Гэр орондоо байж, зүрх сэтгэлээ дагах нь бүх зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Гэр бүлийн гишүүддээ болон ойр дотнын бусад хүмүүстээ цаг зарцуулах нь тайвшралыг авчирна. 

Жинлүүр: Хайртай хосуудын хувьд бие биедээ татагдах хүч од эрхэс илгээж байгаа тул хайрын өдөр болно. Хайртай хүндээ аль болох эелдэг хандаж, хэрвээ таарамжгүй байдал үүссэн бол хурцдуулахаас сэргийл. Ямар ч асуудал үүсэж болох тул сонор сэрэмжтэй байх нь эрсдэлээс зайлсхийхэд тус болно. Шинэ хүмүүстэй нөхөрлөл тогтоож магадгүй үе. Энэ нь урд нь анзаарч байгаагүй нөхцөл байдлын талаар нээлт хийх боломж авчирна. 

Хилэнц: Таны эрч хүч өндөр байх тул өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх ямар нэг хөтөлбөрт хамрагдахыг хүснэ. Энэ нь танд өөрийнхөө давуу талыг бусдад харуулах боломж олгох болно. Энэ өдөр чөлөөт цагаараа амар тайван байж, сайн амрах хэрэгтэй. Орондоо эртхэн орвол сайн. Хэрвээ таныг хэн нэгэн гомдоосон бол тэр хүндээ заавал танд ямар зан гаргасан шиг нь хандах гэсний хэрэггүй. Зүгээр л уучил. Энэ нь хамаагүй дээр байх болно. 

Нум: Таны оюун ухаан сонор соргог байна. Мөн олны харааг булаахуйц сайхан харагдаж чадна. Ажил амьдрал, зугаа цэнгэлийг зөв хослуулах нь урт хугацааны эерэг үр дүн авчирна. Ажлын гэрээ байгуулах гэж байгаа бол үр дүнд хүрнэ. Амьдралын мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон байна. Харин хоосон амлалт нь баярлуулахаасаа илүү чирэгдэл учруулж магадгүй. 

Матар: Ухаалаг даруу байхыг хичээх хэрэгтэй. Чөлөөт цаг гарган хайртай хүнтэйгээ хамт өнгөрөө. Та юу ч сонирхсон бай энэ нь таны үзэл бодлыг тэлж өгөхөөс гадна танд гайхалтай боломжуудыг өгөх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Гэр бүлээрээ гадуур зугаалах нь их таатай уур амьсгал бүрдүүлж өгөх бөгөөд та хэчнээн гадуур явах дургүй байсан ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй. Ямар ч хэцүү байдал орсон аль болох хүмүүсээс нуух нь илүү дээр ч байж магадгүй. 

Хумх: Таны ажлын болон хувийн холбоо харилцаанд тань зөрчилдөөн үүснэ. Та ажлын амжилтаа сайжруулахын тулд хувийн амьдралдаа цаг гаргаж чадахгүй байж магадгүй. Магадгүй та амжилт байр сууринд хэт татагдах ч хувийн амьдралаа хоёрдугаарт тавьж болохгүй байх. өөрийнхөө үнэт зүйлсийг хир чухал гэдгээр нь жагсааж бич. Үнэт зүйлдээ илүү цаг заваа зориул. 

Загас: Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Та тэнд олон чухал хүмүүстэй танилцах болно. Хүмүүстэй өдрийн зоог барьж, сонирхолтой уулзалтад оч. Таны зочломтгой занг халуунаар хүлээн авах найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байх нь сэтгэл ханамжийг өгөх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10