Dark Light
Нийгэм | 2026-05-09

Д.ЦОЛМОНГ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР СОНГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.
Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 2024 оноос ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон юм.
Эзэмшсэн боловсролын тухайд Монгол- Туркийн хамтарсан сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Мөн АНУ-ын Калифорнийн Беркли хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйн чиглэлээр суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Мөн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх явцыг танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10