Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, .. дугаар байрны 3 давхрын дугаар тоотод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 56 метр.кв 3 өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан байна.
Тухайн гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
АДМИН







Нийгэм





