Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ой тохиож байна.
Дайны жилүүдэд Монголын ард түмэн “БҮХНИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ” уриа доор нэгдэж ЗХУ-д:
- 6 удаагийн галт тэрэгний цуваа бэлэг
- Хагас сая гаруй агт морьд
- “Хувьсгалт Монгол” танкны цуваа
- “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг илгээж, ялалтыг ойртуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Энэхүү түүхэн ялалт нь өнөөдрийн дэлхий ертөнцийн амар амгалан байдал, Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах үндэс суурь болсон юм.
Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор, “Монгол ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, ОХУ- аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөөлөгчид оролцож, эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн баатруудын гавьяаг хүндэтгэн дурслаа.
АДМИН







Нийгэм





