Dark Light
Нийгэм | 2026-05-09

"ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ахмад настны идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, тогтмол хэвшүүлэх зорилгоор “Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн” аяны нээлтийг өнөөдөр /2026.05.09/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд хийлээ.
Энэхүү аян нь ахмад настныг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, тэдний сонирхол, онцлог хэрэгцээнд нийцүүлэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх , алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнийг дулааны улиралд тогтмол хугацаанд тогтсон байршилд сургагч багш, сайн дурын идэвхтэн залуучууд мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор аймаг, нийслэл, орон нутагт нэгдсэн зохион байгуулалттай тогтмол хэрэгжүүлэх зорилготой.
Тус аяны нээлтийг орон нутагт мөн энэ сардаа багтаан хийж, улсын хэмжээнд жил бүрийн 5-р сараас 11-р сарыг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
“Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн” аянд ГБХНХЯ, ЭМЯ, ССАЖЗЯ, НЗДТГ тэдгээрийн харьяа байгууллагууд, Монголын Ахмадын холбоо, Социал демократ Монголын ахмадын холбоо зэрэг байгууллагууд хамтран ахмад настны идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан, нийтэд хэвшүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.
Энэ үеэр дээрх байгууллагууд 1000 гаруй ахмадуудад дасгалын ач холбогдол, эрүүл хооллолт болон ахмад настны цогц үнэлгээ, асаргааны хувилбарт үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн дүүрэг бүр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тодорхой байршилд хуваарийн дагуу шугаман бүжиг хийж, явган алхалт, дасгал хөдөлгөөнд нэгдэх боломжийг нь олгосноороо онцлог. Ийнхүү ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эрүүл мэндийг сайжруулах ажил хийснээр олон талын ач холбогдолтойг ахмадууд хэлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10