Dark Light
Нийгэм | 2026-05-09

“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” АЯЛЛЫН НЭЭЛТ ИРЭХ 7 ХОНОГТ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Торгоны замын жингийн цуваа” буюу “The Silk Road Caravan” нь Торгоны зам дагуух амьдралын хэв маягийг олон зууны турш бүрдүүлж ирсэн бэлчээрийн экосистем болон нүүдлийн мал аж ахуй, бүс нутгуудын онцлогийг дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой түүхэн аяллаа эхлүүлж байна. Энэхүү аяллын албан ёсны нээлтийн арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 13-нд Бүгд найрамдах Турк улсын Анталья хотноо боллоо. 
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын COP16 бага хурлыг зохион байгуулсан Эр-Рияд хотоос COP17 бага хурал болох Улаанбаатар хотыг ийнхүү холбох “Торгоны замын жингийн цуваа” нь “Бэлчээр ба малчдын олон улсын жил-2026” аяны хүрээнд хэрэгжиж буй дэлхийн хэмжээний санаачилга юм. 
Аяллын гол зорилго нь бэлчээр ашиглагчид, малчид, эрдэмтэн судлаачид, НҮБ-ын төлөөлөгчид болон түнш байгууллагууд Евразийг дамнан орших газар нутаг, соёлын болон байгалийн өвийн дурсгалт газрууд, нутгийн болон уугуул иргэдийн хамтын нийгэмлэгүүдээр зочлон, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой амьжиргааны сайн туршлага, түүхийг баримтжуулахад оршиж байна. 
Бэлчээрийн экосистем нь дэлхийн хуурай газрын гадаргын талаас илүү хувийг хамарч, хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг. Иймд уг санаачилгаар дамжуулан жилээс жилд доройтсоор байгаа эмзэг экосистемийг хамгаалж, газрыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлж, анхаарал хандуулахад хувь нэмэр оруулах юм. 
Евразийн хэд хэдэн улсыг дамнан үргэлжлэх энэхүү аялал нь “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сард Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 бага хурлын үеэр өндөрлөнө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10