2026 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайртай хүнтэйгээ хамт байх нь сайхан санаа байна. Та найз нөхөд болон гэр бүлийн хүмүүсээ өөрийн эрхээр байлгах гэсэн зуршилтай бол анхаарах цаг болсон байна. Эелдэг байж, хөнгөн хөгжилтэй зүйлсийн сэдэж ол. Үр хүүхдүүдийн хамт цагийг сайхан өнгөрүүлэх газар оч. Тэдний танаар бахархах сэтгэлийг, дурсах сайхан дурсамжийг нэмэгдүүл. Хайртай хүмүүстэйгээ хааяа ч болов илүү ая тухтай газар цагийг хамт өнгөрөөхийг хүснэ. Аж амьдралынхаа талаар нэлээд бодол эргэцүүлэлд автах бололтой.
Үхэр: Таны амьдралыг зугаа цэнгэлтэй болгох сонирхолтой адал явдалтай учрах байх. Хүсэл мөрөөдлөө бүү хоригло. Эсвэл амгалан тайван байж хувийн ажлаа амжуулахад ч тохиромжтой. Зарим хүмүүс эрч хүчээ сэлбэх зорилгоор сонирхолтой бөгөө идэвхтэй амралтыг сонгох бололтой. Амралтын өдрийн оройг хайртай хүмүүстэйгээ хамт суун, кино үзэх дурсамжаа хуваалцах зэргээр өнгөрүүлэх нь үлгэрийн юм шиг аз жаргалтай болгох болно.
Ихэр: Гэр бүлдээ эрс өөрчлөлт хийх гэж бүү хичээ. Эрс тэс өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Ганцаараа шийдвэр гаргах нь зөрчил дагуулна. Таны үзэл бодол гэр бүлийнхэнтэйгээ адилхан байх шаардлага үүснэ. Өөрийн дуртай ямар нэгэн зүйлээс шалтгаалан тайван бус байгаа бол асуудлыг ил гарган ярилцаж харилцаандаа нээлттэй байх хэрэгтэй.
Мэлхий: Оюун ухаанаа төгс төгөлдөржүүлж мөнхийн үнэнийг мэдрэх таатай өдөр. Амралттай холбоотой сэдэв танд тааламжтай байна. Таны энерги аажмаар нэмэгдэж, өөртөө итгэх итгэлээ дахин мэдрэх болно. Од эрхсийн холбоо таныг нэлээн цухалдуу болгож болно. Иймээс зөвхөн бие даан гэртээ хийж болох зүйлсээр оролд. Эсвэл гэр бүлдээ цаг гаргаж гадуур хооллох юм уу үзвэр үйлчилгээ үзэх нь стрессээс гарах шилдэг арга байх болно.
Арслан: Энэ өдөр үнэтэй эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Хэрэггүй зүйлд мөнгөө бүү дэмий үр. Бусдыг асарч халамжлах хэрэгтэй үе. Гэхдээ хэтэрхий их халамж таны ойр дотнын хүнд хэцүү санагдаж магад тул анхаар. Од эрхсийн нөлөөгөөр та хайртай хүндээ хайрлуулах гайхалтай мэдрэмжийг авах болно. Хайр дурлалтай эсвэл шинэ танилтай учирна. Ганц бие хүмүүс энэ өдөр хүнтэй танилцах магадлал өндөр байна. Энэ харилцаа цаашдаа гүнзгийрч магадгүй бололтой.
Охин: Өөрийн үзэл санаандаа бат зогсох нь аливаа асуудалд зөв гарц олох арга байх болно. Танд хэрэгцээ гарвал шаардлагатай тусламжийг хэн нэгнээс авч чадна. Саад бэрхшээлтэй ч амархан мэт санагдах бололтой. Болж бүтэхгүй зүйлд бүү санаагаар уна. Илүү хурдтай урагшлахын тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, буруу дэглэмээ өөрчлөх үе. Таагүй зүйлээс хол байх хэрэгтэй. Хайртай хүндээ цаг гаргах шаардлага гарна.
Жинлүүр: Таны урам зоригийг сэргээх дуудлага хүлээн авна. Аливааг хийхдээ өмнөх туршлага, сурсан мэдлэг дээрээ тулгуурла. Ойрын үед саад бэрхшээлийг даван туулахад ямар хүмүүс танд тус дэм өгч чадах вэ гэдгийг амьдрал аяндаа харна. Ойр дотнын хүмүүсээс ирэх итгэлийг бүү алд. Зарим уламжлан тогтсон хэв заншлаа өөрчлөх шаардлагыг тайван хүлээн ав.
Хилэнц: Зугаа цэнгэлд явах эсвэл сонирхол нэгт хүмүүсийнхээ дунд байх зэргээр өдрийг өнгөрөөх хүсэл төрж магадгүй. Гэхдээ энэ өдөр элдэв уулзалт бүү төлөвлө. Өнөөдөр гэртээ байхаас илүү аз жаргал гэж үгүй. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонс. Бие тань таагүй байгаа нөхцөлд сэтгэл санаагаа тайвшруулах нь чухал. Ямар ч үед та өөрийн замаа алдахгүй гэдэгтээ итгэвэл сэтгэл тайвшрах болно
Нум: Гэр ахуйн зарим ажлыг хийхэд маш тохиромжтой цаг юм. Харин зарим нууцлаг харилцаа илчлэгдэх магадлалтай тул тав тухгүй байдал, сэтгэлийн хөдлөлтэй тэмцэхэд бэлэн бай. Өөрийн зөн совинг гол болгож сэтгэлийн хөөрлөө дар. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх чадвараа харуулахад таатай үе боловч бусадтай харьцах харилцаа туйлын тогтворгүй байна. Хэрүүл маргаанд оролцох өөрийнхөөрөө зүтгэх нь харилцан уур уцаар төрүүлэхээс өөр юу ч авчрахгүй.
Матар: Ухаалаг сэргэлэн байж чадвал та ямар ч харилцаанд тулгараад буй асуудлыг амархан шийдвэрлэх болно. Од эрхсийн нөлөөгөөр ихсэх эрч хүчээ зөв зүйлд чиглүүлэх нь хамгийн чухал асуудал болно. Ямар нэг эргэлзээтэй асуудал үүсвэл зүгээр л хүлээцтэй бай. Хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийл. Эргэлзээтэй, юу хийж байгаагаа сайн ойлгохгүй зүйлд оролцох нь хожим нь харамсахад хүргэнэ. Зарим нэг сонирхолтой зүйлсийг ч хараагүй мэт хажуугаараа өнгөрүүл.
Хумх: Хэт өндөр хариуцлагатай ажил дааж авсан хүмүүс өнөөдөр ар гэртээ ямар ч зав гаргаж чадахгүй бололтой. Амьдралаас өөрийгөө чухам юу хүсэж байгааг сайтар эргэцүүл. Яаж амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай байсан ч эерэг амьдрахын тулд өөртөө итгэх итгэлээ сэргээж өг. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн үр дүнгээ үзүүлнэ. Та өөртөө итгэлтэй байвал зөв шийдвэр гаргаж чадах болно.
Загас: Эрч хүч, энергийн түвшингээ бодож, гадагшаа гарснаас гэртээ тухлах нь илүү дээр. Эргэн тойронд гомдол гарвал анхааралтай сонс. Гэнэтийн нөхцөл байдал, муу мэдээнээс бүү эмээ. Сэтгэл хөдлөл, уур хилэнгээ барь. Хий хоосон мөрөөдөл, санасан бүхэн бодит амьдралд хэрэгжихгүй. Гэхдээ энэ оройг найзуудтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ амьдралын сайн сайхныг магтан тэмдэглэ.
АДМИН







Нийгэм







