Dark Light
Нийгэм | 2026-05-10

“ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” 4200 МОД ТАРИЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт албан хаагчид “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол, Түргэний гол цэцэрлэгт хүрээлэнд 420 гаруй мод тарилаа.
Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд санаачлан орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлигийн хүрээнд 2026 оны хаврын улирлын мод тарих арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулна гэж заасан. Зарлигийн дагуу Түргэний голд 23 байгууллагын 840 албан хаагч 4200 ширхэг навчит болон шилмүүст мод тарилаа.

Эх сурвалж | Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10