Dark Light
Нийгэм | 2026-05-10

ДЭД АВАРГУУД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АНУ-ын Хавай мужийн Оаху аралд 05 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээнд дэд байрт шалгарсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид эх орондоо ирлээ.
Дэлхийн 9 орны цэргийн алба хаагчдын дунд явагдсан бэлэн байдал, бэлтгэлжилтийн олон улсын тэмцээнд түүхэн амжилт үзүүлсэн алба хаагчдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бүрэлдэхүүн "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас угтан авч, баяр хүргэсэн юм.
Монгол цэргүүд дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер сургагч ахлагч А.Мөнгөншагай "Шилдэг тасгийн захирагч"-аар шалгарсанд ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий онцгойлон баяр хүргэж, монгол цэргийн эрэмгий дайчин чанарыг олон улсад таниулсан тус бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай бүлгийн ахлагчтай ахлах ахлагч В.Балдорж, ахлах ахлагч Л.Баатар, ахлах ахлагч Г.Багабанди, ахлах ахлагч Ц.Зоригт, ахлагч М.Гандаваа нарын зургаан цэргийн алба хаагч энэхүү олон улсын тэмцээнд оролцсон ба тэмцээний ажиглагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ш.Гантулга, бүлгийн дасгалжуулагч, менежерээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн дарга тэргүүн ахлагч А.Баяртогтох нар үүрэг гүйцэтгэсэн юм.
 
 
 

Эх сурвалж | Зэвсэгт хүчний жанжин штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10