Dark Light
Нийгэм | 2026-05-10

"ТЭРБУМ МОД” САН 50 САЯ МОД ТАРЬЖ, УРГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Монголбанкнаас дэмжин, 2022 онд банкны салбарын дэргэд “Тэрбум мод” сан байгуулагдаж, 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Тус сангаас энэ амралтын өдөр /2026.05.09/ Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголбанкны хамт олон оролцлоо.
Өдөрлөгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Байгаль орчны доройтол бодит аюул болсон энэ цаг үед мод тарих нь зөвхөн өнөөдрийн ажил бус, ирээдүйдээ үлдээж буй хамгийн үнэ цэнтэй өв юм. Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжихийн төлөө санхүүгийн салбарынхан бодлого болон бодит оролцоогоороо нэгдэн ажиллаж байна.” гэсэн юм.
Өдөрлөгт банк, санхүүгийн салбар болон Цагаан алт хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний нийт 400 гаруй ажилтан оролцож 2700 гаруй суулгац тарилаа.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10