Dark Light
Нийгэм | 2026-05-10

Д.НАЦАГДОРЖИЙГ "ХИЧЭЭНГҮЙ ЗҮТГЭЛТ" ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын бурхны шашинтны төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн 2026 оны хаврын ээлжит хурал нь 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Гантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хуралдлаа. 
Тус хурлаар "Монгол лам нарын II чуулган"-аар хэлэлцэх бичиг баримтуудын төслийг хэлэлцлээ.
Мөн Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Н.Очирбат, Дашчойнпэл дацангийн шунлайв, гэвш лхаарамба Х.Дархан, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Дэд хамба лам, гэвш лхаарамба Я.Түвшинбаяр нар Очирдарийн дуганд шинэ гишүүний тангаргаа өргөж, "Батламж бичиг"-ээ гардан авлаа. 
Уг хурлын үеэр Монголын бурхны шашны их таван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг ард түмний дунд дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Манба дацан хийдийн хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж ламтанг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн "Хичээнгүй зүтгэлт" цол тэмдгээр шагнасныг Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж гардуулж, Тэргүүн лам нарын зөвлөлийн нийт гишүүд баяр хүргэлээ. 
 
 
 

Эх сурвалж | Гандантэгчэнлин хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10