2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Аливаа зүйлийг олон талаас нь сайтар бодож, ямар үр дүн хүлээж байгааг мэдэж байж шийдвэр гарга. Ажил хэргийн ямар ч асуудалд гүнзгий хутгалдах хэрэггүй. Одоогийн чиг хандлагаа эхлээд тодорхойл. Шүүмжлэлд эмзэг хандах хэрэггүй. Гэхдээ ажлыг дутуу хагас хийхээс зайлсхий. Өөрийн дотоод мэдрэмжээ ойлгож чадвал зорилгоо зөв тодорхойлж чадна. Өнөөдөр өөртөө тусалж чадах нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, зөвлөгөө ав.
Үхэр: Энэ өдөр та өөртөө итгэлтэй байж ажлаа амжилттай дуусгана. Аливаа ажлыг бүтээлчээр хялбар хийж гүйцэтгэнэ. Гэхдээ таны замд олон саад бэрхшээл тулгарна. Өнөөдөр төлөвлөсөн гэрээ хэлэлцээр эцэслэх магадлалтай. Гэхдээ тооцоолсон ашгаа авч чадах эсэх, өөр хөрөнгө мөнгө эргэлтэд оруулах шаардлагатай эсэх зэргийг дахин нягтлан шалгаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Чөлөөт цагаараа санаа бодол нийлэх хүмүүстэй урам зориг авах уулзалт зохион байгуул.
Ихэр: Таны тусламж олон хүнийг амжилтад хүргэнэ. Ашиг сонирхлыг тань өвөрмөц зүйл татаж эхэлнэ. Өөрийнхөөрөө амьдардаг хүмүүс бүр ч сонирхлыг тань татна. Шинэ зүйл танин мэдсэнээр амьдралыг өөрөөр харах боломж гарна. Од эрхсийн нөлөөгөөр таны тэмцэгч чанар нэмэгдэх болно. Энэ өдөр түр зуурын зугаатай байдал таныг татсан ч өмнөх ажлаа сайн хий. Ямар нэгэн хов жив хөөцөлдөх хэрэггүй.
Мэлхий: Жирийн хүмүүстэй харилцах харилцаа болон энгийн зүйлс таны санаснаар байх болно. Өнөөдөр өөрийн урд байгаа ажилдаа анхаарлаа хандуулж бусдын хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Үүрэгт ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа үр дүнгүй өнгөрөөж магадгүй тул энэ зуршлаа яг одоо хаяхыг зөвлөе. Хэрэв та хүсэж байвал өмнөх амьдралдаа баяртай гэж хэлж болно. Аз жаргалтай байдлыг холоос хайх хэрэггүй гэдгийг мэдрэх болно.
Арслан: Амжилтыг өөрийн гараар бүтээдэг гэдгээ санаж яв. Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж, ажлаа үргэлжлүүлсээр бай. Хэдий чинээ та цөхрөлтгүй оролдоно төдий чинээ гайхалтай үр дүнд хүрнэ. Энэ өдөр аливаа асуудлыг зүрх сэтгэлдээ хэт ойр хүлээн авахгүй байхыг анхааруулж байна. Ялихгүй өөрчлөлтөөс болж танд тохиолдох стрессээ багасгах шаардлага гарна.
Охин: Хүнд нөхцөл байдал эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Хариуцлагагүй хандвал та эвгүй байдалд орж мэдэх үе юм. Гадаад орчны нөлөө болон улс төрийн нөхцөл байдлыг судалж үзэхийг зөвлөж байна. Од эрхсийн сөрөг хандлага ажиглагдаж уур цухал, сэтгэлийн хямралыг чинь нэмэгдүүлнэ. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгдэнэ гэсэн үгийг санаж, тэвчээртэй байгаарай.
Жинлүүр: Энэ зун сонирхолтой газар амралтаа өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол одооноос төлөвлөгөөгөө гарга. Ажил болон хувийн асуудлаа эртнээс зохицуул. Хэрвээ та хариуцлагатай байж чадвал харилцаа холбоо тань хүчирхэгжиж, бэхэжнэ. Хамтын зорилгоо амжилттай биелүүлэх алхам хийх цаг үе. Бизнес эрхлэгч нар үйл ажиллагаандаа хуурмаг үйлдэл гаргахаас зайлсхий. Шүүмжлэлтэй нөхцөл байдалд орсон бол нээлттэй хэлэлцэх нь түүнээс гарах боломж өгнө.
Хилэнц: Сүүлийн үед хүлээж буй өндөр үүрэг хариуцлага байгаа бол зохицуулалт хийж, ачааллаа багасга. Сэтгэл хангалуун байдал үүсвэл урам зориг нэмэгдэн өөртөө итгэж эхэлнэ. Гэвч өөрийнхөө үзэл санааг бусдад хэт тулгахаас болгоомжлоорой. Түүний оронд хэрвээ танд ойлгомжгүй илэн далангүй биш санагдвал шуудхан асуу. Өөрийнхөө юу хүсэж байгааг, юу танд урам зориг төрүүлж байгаа талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Нум: Өнөөдөр юу ч тохиолдсон даван туулах боломж гарна. Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг ч эр зориг гарган хийж үзээгүй зүйлээ хий. Амьдралын тодорхой хэсгийг өөрчлөх үе. Аль хэдийн мартсан зарим мөрөөдлөө эргүүлэн олохдоо бүү гайхаарай. Хөрөнгө мөнгөө өсгөх хэрэгтэй байгаа тул төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хөөцөлдөх хэрэгтэй. Зарим нэг эрсдэлтэй зүйлийг ч өөрийн бололцоогоор туршиж эхэл.
Матар: Хар цагаан хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй болж магадгүй. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тань саад болох асуудал үүсэж болзошгүй байгааг анхаар. Ажлын саналыг тань шүүмжилсэн өнгө аяс нэмэгдэж байна. Тиймээс од эрхэс биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна. Түргэн зангаасаа болж ямар ч хэрэггүй хэрүүл маргаанд татагдан орж мэднэ.
Хумх: Нийгмийн хүрээллээ өргөжүүлэх зорилгоор байр суурь олж авах нь чухал. Сонирхолтой үйл явдал өнөөдөр болж мэднэ. Найз нөхдийн хүрээллээс халуун дулаан уур амьсгал, сайхан мэдээ ирэх болно. Хэрэв та ажлын тал дээр илүү зөвлөгөө авах хүсэлтэй ухаалаг,туршлагатай хүмүүстэй уулз. Өнөөдөр хүлээж байсан боломж гарах ч дахин бодож үзэх хэрэгтэй болно. Буруу зүйлийн өөдөөс тэмцэх эсэргүүцэх нь хавчигдан гадуурхагдахад хүргэж мэдэхээр байна.
Загас: Энэ өдөр тулгарсан асуудлыг шийдэхийн тулд албаны болоод хувийн амьдралдаа зориулах цагаа зохицуул. Гаргасан цагийн хуваариа яг таг баримтлах нь чухал үе. Ажлын төлөө явах болон хувийн харилцаагаа тогтвортой байлгах хоёрын дундах зохицуулалт чухал байна. Эрч хүч таныг маш бүтээлч болгох болно. Ажлаа сайн зохион байгуулж чадвал амжилт таны гарт байна. Ямар мэдрэмж илүү сэтгэл хангалуун байлгах вэ гэдгийг тодорхой болго. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөө дагах эсэхээ сайн бод.
АДМИН







Нийгэм







