Сүүлийн 24 цагийн хугацаанд явган зорчигч зам тээврийн осолд өртөж, хохирсон таван тохиолдол бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Гэвч жолооч нар хурд сааруулахгүй байх, гарцан дээр анхаарал сулрах, явган зорчигчид давуу эрх олгохгүй байх зэргээс шалтгаалан осол, хэрэг тасрахгүй байгааг албаныхан санууллаа.
Тиймээс жолооч нарыг явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа бууруулж, орчны нөхцөлөө сайтар ажиглан, дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн явган зорчигчдыг ч гарцаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөнөө зөв үнэлэхийг анхааруулжээ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







