Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын үндэсний аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээнд Онцгой байдлын байгууллагын 49 алба хаагч оролцлоо.

Тус тэмцээн нь хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Тэмцээнд 600 гаруй баг, тамирчин оролцож, хурд, ур чадвар, нарийвчлал, инженерчлэлийн шийдлээрээ өрсөлдөж, дроны спорт болон технологийн хөгжлийн шинэ түвшнийг тодорхойллоо.

Мөн хүүхэд, залуучуудын техник, технологи, роботик, инновацын сонирхлыг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх чухал ач холбогдолтой юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







