Dark Light
Нийгэм | 2026-05-11

ХУДАЛДААНЫ ТӨВД БОЛСОН ЗОДООНЫГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2026.05.06-ны өдөр БГД-н 32 дугаар хороо худалдааны төв дотор үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагаа явуулахад тус төвийн үйлчилгээний 2 ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдож, иргэн Б 36/эр нь хохирогчийн толгойруу цохьсон, өшиглөсөн үйлдлээс хохирогч ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
 
Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргээр тогтоолгохоор шинжээч томилсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр тухайн хүн хэд хэдэн хүнийг зодож, гэмтээсэн бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10