Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд “сэндвичин барилга шатаж байна” гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиход эсгийний үйлдвэрийн гадна талд хураалттай байсан мод шатаж, улмаар барилгын хананд тархсан нөхцөл байдалтай байжээ.
Гал унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 13:30 цагт галын тархалтыг бүрэн зогсоож, улмаар 14:09 цагт галыг бүрэн унтраасан байна.
Галын шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагааг холбогдох байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







