Dark Light
Нийгэм | 2026-05-11

УЛААНБААТАРТ 13, 17-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж, салхи, шороон шуургатай байна.
 
Хур тунадас: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн төв хэсгээр,18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
 
Салхи: 11, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12, 17-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: 12-нд ихэнх нутгаар халах боловч, 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 13, 17-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 12-нд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө халж +24...+29 градус дулаан, 13-наас сэрүүсэж шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00