Хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ жил сувилагчдын өдрийг “Цогц чадамж – Сувилагчийн үнэ цэнэ” уриан дор тэмдэглэж байна. Сувилагч бол хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хүч мөн.
Өнөөдөр Монгол Улсад 15 мянга гаруй сувилагч эх орны өнцөг булан бүрд ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

АДМИН






Нийгэм







