Dark Light
Нийгэм | 2026-05-12

ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ, ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн 7 дүүрэг, 2 аймгийн 3 суманд 10 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 44 суманд 44 хөдөлгөөнт эргүүл, 3 аймгийн 12 суманд 16 байнгын хяналтын цэг ажиллаж байна.
Хөдөлгөөнт бүлэг, эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага,Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 378 ажилтан, алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа урьдчилан сэргийлэх чиглэлээр 3778 автомашин, 10067 айл өрхийн нийт 28.223 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж, 22.147 сэрэмжлүүлэх материал тарааж, 40 ой, хээрийн гал түймрийн голомтод шуурхай ажиллаж, түймрийг богино хугацаанд унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10