БИЛГИЙН ТООЛЛЫН 25 /2026.05.12/ МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН НОХОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
- Наран ургах, шингэх: 05.18-20.19
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Мод
Аргын тооллын 5 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Шувуун хошуут одтой, улаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөөгаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







