Dark Light
Нийгэм | 2026-05-12

МЭЛХИЙ: ШИНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ УГТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр санамсаргүй үйл явдал харилцааны асуудал үүсгэх бололтой. Гэнэтийн үг, үйлдэл найз нөхдийн дунд ан цав үүсэх шалтгаан болж мэдэх юм. Цаашид хамт байхыг хүсэх, сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах бололтой. Цагийг үр ашигтай өнгөрөөвөл од эрхсийн нөлөөгөөр эрч хүчтэй байх болно. Уран бүтээлч хүмүүс алдар нэрд хүрэхийн тулд илүү тууштай байх нь зөв. Удахгүй таны гялалзах ээлж ирэх болно. 

Үхэр: Ажил хэрэгч чанар санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болоход тусалж мэдэх юм. Өнөөдөр зарим сөрөг чиг хандлага илрэх ч тоох шаардлагагүй. Авьяас чадвараа арилжаа наймаатай холбоотой ажил дээр сайн ашигла. Хэрэггүй үйлдлээ засах арга ол. Ойр дотнын хүнтэйгээ чин сэтгэлийн харилцан яриа өрнүүлж дотоод сэтгэлээ илэрхийлэх боломж олдоно. Бясалгал хийж, өөрийн дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход цаг гаргаарай. 

Ихэр: Олон төрлийн ажлыг амжуулахад тохирсон цаг. Та илүү зарчимч байж чадвал бүх асуудлыг шийдэх болно. Найз нөхөд болон хамтрагч нар энэ өдрийн бүхий л үйл ажиллагаанд гол дүр гүйцэтгэх болно. Тэдний яриаг анхааралтай сонсоод, үнэхээр сайхан санаа байвал хэрэг болгож аваарай. Мөн шинэ зүйл сурч мэдэх нь таны оюун ухаан, мэдрэмжийг идэвхжүүлэх болно.

Мэлхий: Шинэ өөрчлөлтийг өөртөө итгэлтэй угт. Төлөвлөсөн ажлаа амжуулахад шаардлагатай эрч хүч танд хангалттай байх болно. Тулгарсан бэрхшээлийг хэрхэн давах талаар эхлээд өөрөөсөө асуугаад үз. Асуудлыг зөв зохицуулах талаас нь дотроо сайн тунгаан бод. Үүний дараа та тохирох хүмүүстэй зөвлөж шийдвэр гаргаж болно. Таны нэр хүнд сайн байх тул уулзалт тасрахгүй. Гэхдээ ташаа ойлголт нөхцөл байдлыг дордуулж болох юм. Бялдууч, зусар зантай хүмүүсээс зайлсхий.

Арслан: Өмнө нь боловсруулсан төлөвлөгөө өнөөдөр бүтэлгүйтэж мэдэх юм. Хэрэв та бизнес эрхэлдэг бол нэр нөлөөтэй танилын хүрээ их хэрэг болно. Бат бэх болон тогтвортой харилцаа хамгийн сайн үр дүн авчрах байна. Ямар ч бэрхшээлийг мэдлэгийн хүчээр давах тулд итгэл хүлээсэн, боловсролтой нэгэнтэй ярилц. Бусдаас сурч мэдэх зүйлс их байгаа учир тийм хүмүүстэй цагийг хамтдаа өнгөрөөхөөс бүү татгалзаарай. Зорьсон бүхэн биелнэ гэдэгт бат итгэх хэрэгтэй.

Охин: Од эрхсийн нөлөө зөрчилдөөнтэй байдал авч ирнэ. Эрх мэдэлтэй хүмүүсийн хандлага танд тодорхойгүй байна. Бусад хүмүүстэй сөргөлдөн, харилцаагаа муутгах төлөвтэй байгаа учир та өөрийн сэтгэлийн дарамтаа ил гаргахгүй байх хэрэгтэй. Удирдах ажил хийдэг хүмүүс бүр илүү хичээгээрэй. Танд бусдыг ойлгох хэрэг гарна. Таны энэрэнгүй чанар ихсэх боловч бодит хатуу үнэнийг мэдэрч, урам хугарна

Жинлүүр: Өөрчлөлт хийхийн тулд нийгмийн хөдөлгөөнд оролцоно. Эрч хүч, удирдах чадварын ачаар чухал байр суурь эзлэх боломж гарна. Та өөрийнхөө санаа бодлыг нэгээс нөгөө рүү хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх бөгөөд анхаарлаа удаан төвлөрүүлэх хэцүү байх болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор урам зориг авч чадна. Урам зориг өгсөн гэнэтийн уулзалт таны ашиг сонирхолтой нийцэх болно. 

Хилэнц: Таны эргэн тойрны уур амьсгалд мөрөөдөмтгий байдал нэвтрэн орж, анхааралгүй байдал ихэснэ. Эсвэл зарим нарийн ширийн зүйлст хэт анхаараад гол зүйлийг орхигдуулах магадлалтай. Иймээс энэ өдөр томоохон худалдан авалт хийвэл болгоомжтой ханд. Ихэнх хүмүүс тайван бус байна. Хүн болгон л ааш муутай байх шиг санагдаж болох учраас та аль болохоор хөгжилтэй байж нүүрэндээ инээмсэглэл тодруул.

Нум: Таны амьдралд хурцадмал байдал авчирч болзошгүй од эрхсийн дохиог анхаар. Ажил хэргийн асуудлаар хүмүүстэй уулзахдаа хянамгай бай. Хамтран ажиллахад үүсэх саад бэрхшээлийг яаж давж туулахаа ярилцан, ойлголцох хэрэгтэй байна. Магадгүй удахгүй ахуйн энгийн асуудал ч хурцдах байх. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолох үе. 

Матар: Бүтээлч санаачилга болон тууштай үйл ажиллагаа санхүүгээ сайжруулах боломжийг өгнө. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх гэж буй хүмүүс итгэл найдвар, эрч хүчтэй байх болно. Цагийг аль болох үр дүнтэй өнгөрөөж, амжилт гарахыг тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа болон идэвх зүтгэл танд хариу өгөх болно. Гэхдээ өөртөө амрах цаг гаргадаг байх хэрэгтэй. Ялангуяа их ачаалалтай ажилладаг бол заавал өөртөө цаг зав гарга. Танд хайр дурлалын сайхан харилцаа тайвшралыг авчрах болно. 

Хумх: Энэ үед ухаалаг сонголт хийх юм бол саад бүхнийг даван гарах бүтээлч арга замыг олно. Үүссэн ажлын хүндрэлийг одоо шийдэхэд хамгийн тохиромжтой. Бусад хүмүүс таны санаа бодлыг хүлээж авна. Та өөрийгөө муугүй удирдагч гэдгийг мэдэх болно. Харин танд эд хөрөнгөтэй холбоотой шаардлага тулгарч мэднэ. Хүнтэй муудах хэрэггүй. Хуулийн дагуу арга хэмжээ ав. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, сэтгэлийг нь хөдөлгөөрэй. 

Загас: Хамт олны уур амьсгалаас болж сэтгэл санаа тань тогтворгүй болох бололтой. Тиймээс энэ асуудлыг шийдэх ямар нэг бодитой алхам хий. Олон янзын чиг хандлагаас юуг ч сонгосон аль болох прагматик бөгөөд шударга бай. Зарим төлөвлөгөө амьдралын шаардлагаар өөрчлөгдөх нь танд магадгүй гунигтай байх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10