Dark Light
Нийгэм | 2026-05-12

1 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ САРЫН ТҮРЭЭСИЙН ДУНДАЖ ҮНЭ 1.27 САЯ ТӨГРӨГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орон сууцны үнийн индекс 2026 оны 4 дүгээр сард 1.43 болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
2026 оны 4 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.75 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 10.7 хувь (554.9 мянган төгрөг)-иар өсөж, Чингэлтэй дүүрэгт 12.3 хувь (582.5 мянган төгрөг)-иар буурсан байна. Энэхүү бууралт нь өмнөх онд Баруун 4 зам орчимд баригдаж байсан орон сууцны төсөл дуусаж, ашиглалтад орсонтой холбоотой.
2026 оны 4 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.0 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.89 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 13.0 хувь (533.7 мянган төгрөг)-иар өссөн байна. 
Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт
5 шар орчим 3.16 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. 
 
Туршилт тооцоогоор, 2026 оны 4 дүгээр сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.27 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.81 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.78 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 1.95-4.47 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр,
Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 1.0-1.35 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
 

Эх сурвалж | Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10