Тоглоомон хутга тулгаж бага насны хүүхдийг дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүллээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Манай хүүхдийг 2 найзтайгаа явж байхад нь үл таних залуучууд гар утсыг нь дээрэмдсэн байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал: 28-33 насны бүлэг этгээдүүд нь айлган сүрдүүлж, хар өнгийн тоглоомон хутга тулгаж iphone11, iphone x загварын гар утсыг нь дээрэмдэж зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд бага насны хүүхдийг оройн цагаар харгалзах хүнгүй зорчуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм







