Dark Light
Нийгэм | 2026-05-12

ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.12/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ажиллана.
Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагч, ажил олгогчийг төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 5 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулахаар товлов.
Үргэлжлүүлэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр байнгын хорооны гишүүд, төсвийн төсөөлөлд нийгмийн даатгалын орлогыг хэрхэн төсөөлсөн, жижиг аж ахуйн нэгж, залуу гэр бүлийг дэмжих бодлогын талаар асуулт асууж саналаа хэллээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэд эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн халамж, урамшуулал сайжрах, цусны донорын тоо нэмэгдэх ач холбогдолтой УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуралдааны төгсгөлд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөл нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар тусгажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10