Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-рүү нэвтэрдэг Нэвтрэлтийн нэгдсэн системийг Үндэсний танилт, нэвтрэлтийн ДАН системтэй интеграци хийж, хэрэглэгчид ДАН-гаар нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Халамжийн нэгдсэн систем Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна.

АДМИН







Нийгэм







