Dark Light
Нийгэм | 2026-05-13

ЗАРИМ НУТГААР 1-16 ГРАДУСААР СЭРҮҮСЭЖ, 1-8 ММ ХУР ТУНАДАС ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 1 хоногийн цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Баруун болон төвийн аймгуудын нутгаар 1-16 градусаар сэрүүсэж, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 1-8 мм хур тунадас орлоо.
 
2026 оны 05-р сарын 12-ны 08 цагаас 05-р сарын 13-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ:
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-8.1 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Батцэнгэлд 8.1 мм, Өлзийтөд 7.0 мм, Булганы Могодод 6.0 мм бусад хэсгээр 0.0-5.0 мм бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр говийн бүс нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, Туул, Хэрлэн голын сав газраар +29…+37 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+28 градус, нутгийн баруун хойд хэсгээр 1-16 градусаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+12 градус, бусад нутгаар +13...+19 градус дулаан байв.
 
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+16 градус, бусад нутгаар +3…+9 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 26-28 метр хүрч ширүүсэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 11-16 метр, өчигдөр өдөр түр зуур секундэд 23-25 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурлаа. Өдөртөө өмнөх өдрөөсөө 3 градусаар дулаарч +30...+32 градус, өнгөрсөн шөнө +5…+7 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00